Боба мэдрэмж


Магадгүй боба цай уух үед мэдэрдэг тэр мэдрэмж эмээгийн өгсөн нялуун чихэр идэж буйтай адилхан байж болох юм. Чи нээх дуртай биш гэхдээ чихэр байгаад талархаад идэх, эсвэл лууван идэхэд тааламжгүй мөртөө идэхэд ямар нэгэн асуудалгүй байдагтай зүйрлэж болох юм.

Имарт-ын боба цайг сонгож уухдаа "Lychee" цайн дээр 1000₮ нэмж хагардаг бобатай авах ШААРДЛАГАТАЙ!!! Сүүтэй боба цайг уувал магадгүй чамд тааламжтай байж болох юм, гэхдээ надад ойрд аймар новшийн заваан санагддаг болчихлоо. Магадгүй дахиад 1500₮ байвал тэр урт нарийхан гурилан талх шиг юм байсан, тэрийг авж идээрэй, би идэж үзээгүй л дээ гэхдээ гоё амттай харагдаж байна лээ. Урд нь байдаг дэлгүүрт хавтгай, кашны өтгөнөөс бага зэрэг өтгөн, сүү, гурил, өндөг, давсны зуурмагийг масло эсвэл хүнсний тосонд шарж бэлдсэн бин хэдэн сарын өмнө зарж байсан юм. Даанч саяхан ороод үзсэн чинь зарахаа байсан байна лээ. Гоё хавтгай, яг дэлхий шиг.

Дэлхий гэхдээ хавтгай биш л дээ, нэг бид нарын бодож олоогүй хэлбэр дүрстэй адилхан байх, яг өмнө нь харж байгаагүй өнгө шиг. Бид нарт яг үнэндээ нил ягаан өнгө харах ямарч нүдний мэдрэгч туйл байдаггүйг мэдэх үү? Зүгээр эргэн тойрны өнгөтэй харьцуулан голын өнгө тархинд үүсдэг. (Энэ зураг дээр үнэндээ ямарч өнгөтөй бөмбөг байхгүй гээд боддоооо)

Нэг удаа 'Sharp' зурагтандаа шар лед суулгаж билээ, шал утгагүй. Улаан, ногоон, цэнхэр лед дээр нэмж шар лед нэмэх ЯМАРЧ шаардлага байхгүй, улаан, ногоон гэрэл шар гэрлийг үүсгэдэг учир энэ технологи дээр шал дэмий хэдэн жилийг үрсэн гэж бодоод үздээ. Битгий хуурамч шалтгааныг засах гэж оролдсон бүтээгдэхүүнийг мөнгөөрөө дэмжээрэй,

DO YOUR RESEARCH CIAO GUTENNACHT СПАСИБО.

Comments

Post a Comment